Sunday, January 18, 2015

Шарах шүүгээнд жигнэсэн салмон загас болон тѳмсний амархан жор

Манай гэрт салмон загас тун ч их удаж байвдаа, тийм болхоор би уржигдарийн ѳдрийн хоолоор тэр загасийг бэлтгэхээр шийдлээ. Урд нь би хэд хэдэн удаа олон янзаар шарсан боловч нэг л гоё болж ѳгѳѳгүй юм. Тиймээс би шарах шүүгээнд жигнэхээр шийдэж интернэтээр олон янзын жор харж хийсний эцэст энэхүү хоол минь бэлэн боллоо. Та доорхи жортой танилцана уу. Жич: хүн бүхний амт ѳѳр учраас та хоолныхоо амтлагчийг ѳѳрийн хүссэнээр хийнэ үү.

Орц:

Салмон загас (жижиг хэрчсэн)
Тѳмс
Давс
Тос
Хар перец
Цѳцгийн тос
Лемон
Бяслаг
(ямар ч байж болно, хэрэглэхгүй байсан ч болно)
Сармис

Жор:

Та эхлээд зуухаа 200*С дээр халаана. Дараа нь тѳмсѳѳ хайлстай нь сайн угаагаад, тэгээд тѳмсѳѳ 1 см ийн хэмжээтэй хэрчинэ. 

Хэрчсэн тѳмснийхаа завсараар нь сармис (нимгэн хавтгай хэрчинэ, манайд татсан сармис байсан болхоор тэрийг хэргэлсэн), бяслагийг (манайд байсан нь энэ нимгэн байсан болхоор энийг хэргэлсэн). Тэгээд тѳмснийхаа дээгүүр давс, хар перец, цѳцгийн тос тавиж ѳгнѳ.  
Ингээд тѳмсѳѳ мѳнгѳлѳг цаас дэвссэн тѳмѳр шарах шүүгээний тавгандээр тавиж ѳгѳѳд 40 мин хайвцаа байлгана. Би ѳѳрѳѳ хийхдээ мѳнгѳлѳг цаас тавиагүй болхоор их заварсийн. Та бүхэн болсон үгүйг нь шүдний чихчлүүрээр хатгаж үзхэд зѳѳлѳн байвал болцон гэсэн үг.

 Ингээд шарах шүүгэндээ хийж 30 мин хайвцаа байлгана.   
Салмон загасаа сайн угааж бэлтгээд ѳѳр шарах шүүгээний тавгандээр тавина. Загасан дээгүүрээ давс, перец цацсаныхаа дараа хэрчсэн лемон дараан цѳцгийн тосийг тавиж ѳгнѳ.
Би ямарч хоолыг цагаар биш ѳѳрѳѳ харж, хатгаж үзэж байж гарагдаг тул та бүхэн ч гэсэн тэгээрэй. Хүн болгоны шарах шүүгээ ѳѳр гэдгийг санах тун.

ТА САЙХАН ХОЛЛООРОЙ!

No comments:

Post a Comment